Зөв хооллолт
Зөв хооллолт гэдэг нь их хэмжээгээр хоол идэх биш, харин олон төрлийн чанартай хоолыг бага багаар, ойр ойрхон идэхийг хэлнэ Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. Гэтэл орчин үеийн хүмүүсийн цаг бус нас баралтын гол шалтгаан нь дээр дурдагдсан хоёр эмгэг гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар тогтоосон байдаг.
Дээр дурдагдсан гурвын зарчмыг зөрчиснөөс үүдэн цаг бус үхэлд хүргэх аюултай хамгийн түгээмэл эмгэг нь илүүдэл жин болоод байгаа билээ. Удамшлын гаралтай таргалалт гэж байдаг ч ихэнх хүмүүсийн илүүдэл жин нь буруу хооллосоны үр дагавар байдаг.
Улмаар эрчимжүүлсэн гэддэг хоолны дэглэм баримтлан илүүдэл жингээ богино хугацаанд хасаг гэдэг. Гэтэл эрчимт хоолны дэглэмүүд тэнцвэржүүлээгүй байдаг болохоор ойр ойрхон барих нь эрүүл мэндэд бүр ч хортой гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй нь харамсалтай.
Эрүүл мэнд гэдэг ер нь хэр хэмжээгээ мэдэж хэтрүүлэхгүй байхын нэр гэдэг болохоор хооллолтонд ухаалгаар хандах нь нэн чухал юм. Ийм энэ зарчим дээр тулгуурлан ОХУ-ын Хүнс судлалын төв, Зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын 10 алхам” гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг болосвруулжээ.
Орос манай улс хоёрын байгаль цаг уур, хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт ойролцоо болохоор сонгож авсан гэдгийг онцолмоор байна.
Нэгдүгээр алхам
Эрүүл, зохистой хооллолт нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан байх ёстой. Хөхнийг сүүг эс тооцвол хүнийг бүх төрлийн бодисоор хангаж чаддаг хүнсний бүтээгдэхүүн гэж нэг ч байдаггүй. Хөхний сүү ч хүүхдийг зөвхөн эхний 6 сард нь л бүх хэрэгтэй шим тэжээлээр нь хангахад зориулагдсан байдаг. Тиймээс л хоол тэжээл нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний орцтой байх шаардлагатай юм.
Хоёрдугаар алхам
Талх, гурил, буудаа болон төмс, гоймонгийн төрлийн хоолыг, хүнсийг хоол идэх бүртээ хэрэглэж байх нь зохистой. Цаашилбал, эдгээр бүтээгдэхүүн нь хоногийн хүсний талаас илүү хувийг эзлэж байх ёстой.
Гэтэл эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн эрч хүч, нүүр усны эх үүсвэр төдий гэсэн яриа түгээмэл байдаг нь бодит байдалтай огтхон таарахгүй гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй. Уг бүтээгдэхүүнүүдэд эрдэсийн нэгдэл , В ба С витаминууд гээд хүн зайлшгүй хэрэгтэй олон бодис агуулагддаг.
Мөн дээрхи хоол хүнс нь өөх тос хуримтлагдахад нөлөөлдөг гэдэг нь эндуурэл гэж эрдэмтэд үздэг. Жишээлэхэд, төмсөнд ихээр агуулагддаг цардуулын илчлэг нь адил хэмжээтэй архи, өөх тосноос хавьгүй бага юм. Илүүдэл илчлэг авахаас санаа зовдог хүмүүс хар талх, хэвэгний талх зэргийг идэх хэрэгтэй.
Гуравдугаар алхам
Өдөртөө төмснөөс гадна бусад хүнсний ногоо, жимсийг 400гр-аас багагүй хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хүнсний ногооны хэмжээ нь жимснээс илүү байх ёстой. Хүсний ногоо, жимс нь фолийн хүчил, төмөр, амин дэм, эрдэс, хөгшрөлтөөс сэргийлэгч гэгддэг антиоксидантууд зэргийг агуулж байдаг. Иймд даралт ихсэх, судасны хатуурах , зүрх судасны өвчин зэрэг эмгэгээс сэргийлдэг. Улмаар амин дэм, шим тэжээлт бодисуудыг химийн аргаар гаргаж авсан эм бэлдмэлээс бус харин байгалийн эх үүсвэрээс нь авахыг хичээх хэрэгтэй.
Дөрөв дэх алхам
Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа нярай хүүхэд, өсвөр насныхан, эмэгтэйчүүдэд сүүн бүтээгдэхүүн ихээр шаардагддаг. Сүү, сүүн бүтээгдэхүүний олдоц бага, эсвэл харшилтай бол загас, хүрээн ногоон өнгийн навчит хүнсний ногоог зэрэг кальци ихээр агуулдаг бүтэгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохино.
Тав дахь алхам
Өөхтэй мах, өөх тосны орц ихтэй махан бүтээгдэхүүнийг боломжийн хэрээр шош, загас, шувууны мах болон өөхгүй махаар орлуулж байх хэрэгтэй. Хиам, зайдас, нухаш зэрэг махан бүтээгдэхүүнүүдийг хязгаарлах хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тос нь цусан дахь холестеринийг ихэсгэж, зүрхний цусан хангаж дутагдах өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлж байдаг. ДЭМБ-ийн мэргэжилтнүүдийн гаргасан илтгэлт хорт хавдраар өвдөх эрсдлийг багасгахын тулд өдөрт 80г –аас илүүгүй мах хэрэглэж байхыг зөвлөсөн байдаг.
Зургаа дахь алхам
Өөх тосны хэрэглээ нь /мах, сүү зэрэгт агуулагдаж байдгийг оролцуулан/ хоногийн илчлэгийн 15-30%-ийг эзлэх ёстой. Хоолыг жигнэх, чанах, эсвэл бичил долгионы зууханд болгож байх нь илүү зохистой. Хоол хийх явцадаа тос хийхээ багасгавал зүгээр.
Өөх тосны найрлагад багтаж байдаг хүчлүүдийн талаар мэддэг байх хэрэгтэй. Тослог хүчлүүд нь дотроо ханасан, хагас ханасан, дангаар ханасан гэсэн төрлийнх байдаг. Эдгээрээс чидун жимсний тосонд агуулагддаг дангаараа ханаагүй тослог хүчил нь хүний биед хамгийн сайн гэж үздэг бөгөөд өдрийн хүнсний 10-15% байхыг зохистой.
Долоо дахь алхам
Сахар нь хоногийн хүнсний 10%-иас дээшгүй байхыг зохистой гэж үздэг. Сахар ихээр агуулагддаг бүтээгдэхүүн нь энергийн эх үүсвэр боловч эрүүл хооллолтонд зайлшгүй шаардлагатай орц биш юм. Эрдэмтэд сахар ихээр агуулсан ундааны орон цэвэр ус уухыг зөвлөдөг.
Найм дахь алхам
Давсны өдрийн хэрэглээ нь 1 хоолны халбага буюу 6 грамаас хэтрэхгүй нь зохистой. Энд талх болон лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт агуулагдах давс орно гэдгийг анхаарах хэрэгтэй. Давс -ны хэрэглээ хэтрэх нь даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой гэж үздэг. Лаазалсан, давсалсан, утсан бүтээгдэхүүнийг өдөр болгон хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй. Хоол хүнсийг тохируулан давсалж амтыг нь сайжруулахын тулд хатаасан ногоо, халуун ногоо зэргийг хэрэглэх нь сайн. Йодын дутагдлаас үүссэн эмгэгээс сэргийлэхийн тулд йоджуулсан давсыг хэрэглэж сурах хэрэгтэй.
Ес дэхь алхам
Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж, өөрийн биеийн боломжийн хүрээнд явган аялах, спорт тоглоом, гимнастик хийх зэргээр хөдөлгөөнийхөө идэвхийг үргэлж хадгалж байх хэрэгтэй. Биеийн жингийн индекс нь 18.5-аас 24.9 хооронд хэлбэлзэнхийг зохистой гэж үздэг. Биеийн жингийн индекс буюу Кетлегийн индексийг /ИК/ дараахь томъёогоор тодорхойлж болно: ИК = жин (кг) / өндөр (м ) квадрат зэрэг. Жишээ нь: 80кг жинтэй, 1.65 м өндөртэй бол өндөрийн хэмжээг квадрат зэрэгт оруулахаар 2.7225 болно. Жингээ энэ гарсан тоондоо хуваагаад 29.38 гарна. 25-29 хүртэл индекс нь илүү жинтэйг илтгэх бол 30-ас дээш байвал таргалалж байгааг харуулна.
Гэдэсний хэсэгт өөх ихээр хуримтлагдах нь гуяны хэсэгт хуримтлагдсанаас илүүтэйгээр эрүүл мэндэд аюултай гэж үздэг. Учир нь гэдэсний хэсгээрээ таргалах нь даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний цусан хангамж хомсдох өвчинтэй ихээхэн холбоотой байдаг.
Жингээ хасахаар шийдсэн хүмүүс хоолны дэглэмээ өөрчлөн хөдөлгөөнөө нэмэх замаар аажмаар хасах хэрэгтэй. Долоо 7 хоногт 500-800 грамм юм хасах нь эрүүл мэндэд хор нөлөөгүй хамгийн зохистой хэмнэл. Ногоо, жимс, талх, төмс зэрэг бүтээгдэхүүний хэрэглээг эрс хязгаарласан хоолны дэглэм барих хэрэггүй.
Арав дахь алхам
Архийг өдөрт 20 граммаас ихгүй хэрэглэвэл эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Харин их хэмжээгээр ууж байгаа бол долоо хоногт ядаж нэг өдөр уухгүй байж биеэ цэвэрлэж байх хэрэгтэй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж тархи, элэг, зүрхний булчин, гэдэс дотор, нойр булчирхай, мэдрэлийн систем зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг.
Зөв хооллолт-Баримтлах онцгой 7-н зарчим
Ухааны учиг чанга өвөг дээдэс маань өвчний эхлэл, эс шингэснээс, эмийн эх ширгээсэн ус хэмээн номлон дурдьдаг байсан, тэр л амьдралын гүн ухааны мэргэн сургаалийн үндсийг, шинжлэх ухаан техникийн хөгжлөөрөө дэлхийг дагуулан хөтөлж буй, АНУ ын хүнс судлалын (Nutrition) ном бүтээлүүд тусган харуулж байгааг гайхан биширмээр. Хоол тэжээлийн тухай нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулан гаргадаг ном бүтээлүүддээ, шингэц (digestion) муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог гэж олонтой бичсэн байдаг. Түүнчлэн өвчнөөөс урьдчилан сэргийлэх, болон өвдсөн үедээ ус их хэрэглэхийг зөвлөдөг. Ингээд америкийн хүнс судлаач эмч эрдэмтдийн зөвлөн толилуулж буй, таны эрүүл энх аз жаргалтай амьдарлын түлхүүр болох, мөрдлөгө болгон дагах ёстой зөв хооллолтын онцгой зарчимуудыг сийрүүлье.
1. Солонгон хэрэглэгээ.
2. Хамгаалагч (pesticide) бодистой хүнснээс татгалзах буюу бага хэрэглэх
3. Цусан дахь сахарыг зохистой хэмжээнд барих зорилгоор хоол хүнсээ тохируулан хэрэглэх.
4. Мах махан бүтээгдхүүн бага хэрэглэх.
5. Зөв төрлийн өөх тос хэрэглэх.
6. Давс багатай, кали ихтэй хүнс хэрэглэх.
7. Өдөрт заавал хангалттай ус уух.
Тайлбар: Солонгон хэрэглээ гэдэг нь олон төрлийн жимс жимсгэнэ хүнсний ногоо хэрэглэхийг хэлж буй бөгөөд өнгө олон янз байхын хирээр найрлагандаа агуулах эрдэс бодисын хэмжээ нь өөр өөр байдаг аж. Бид хэдийчинээ олон төрлийн жимс ногоо хэрэглэж чадна төдийчинээ хэмжээний антиоксидантийг хуримтлуулж чадах болно. Хүний биед амьдарлын үйл ажиллагааны явцад, бодисын солилцооны илүүдэл болох, биед хортой буруу исэлдэлт үүсдэг ба үүнийг саармагжуулах,хоргүйжүүлэх, биеэс гадагшлуулах үүрэгтэй бодисыг" антиоксидант “гэдэг. Мөн ургамлын будагч бодис болох каротин, хлорофил, флавнойд, эслэг (fiber), энзем, амин дэмийн найрлагууд нь бидний биеийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чадвартай аж.
Ургамлын фитохимийн чухал найрлагуудын тухайд:
1. Каротин нь бас нэг төрлийн антиоксидант бөгөөд дархлааны системийг дэмждэг. Лууван, бууцай, шар гуа, улаан лооль, амтат шар төмс, чангаанз, жүрж зэрэгт агуулагдана.
2. Кумарин хавдрийн эсийн өсөлтийг бууруулах чанартай,дархлааны системийг дэмжих ба антиоксидант ын механизмыг идэвхжүүлдэг. Лууван, дуяа, улаан манжин, жүржинд агуулагдана.
3. Глюкосиналит, тиоцианит нь эсийг гэмтээгч, хавдар үүсгэгч бодисыг биед үүсэхээс хамгаалах, хордлогыг багасгах үйлдэлтэй. Байцааны бүлийн хүнсний ногоонууд болох ногоон улаан цэцэгт байцааны найрлаганд байдаг.
4. Флавнойд мөн л антиоксидант, хавдрын эсийн эсрэг болон дархлааг дэмжих үйлчилгээтэй. Гол төлөв бараандуу (dark green) өнгөт жимс тухайлбал чавга, нэрс, хөх усан үзэм, тоор, чинжүү, өргөст хэмх, зуун наст зэрэгт агуулагдана.
5. Полифенол бас л антиоксидант бөгөөд бэлгийн дааврын үйл ажиллагааг дэмждэг.Энэ бодис нь ногоон цай, хар шоколад, улаан дарсанд нилээд хэмжээтэй байдаг.
6. Стерол энэ бодис нь хорт хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг. Гормоны үйл ажиллагааг зөв зохистой хэмжээнд байлгадаг. Буйлсны самар(almond), шар буурцаг нь стеролоор баялаг.
7. Хлорфил нь ургамлыг ногоон өнгөтэй болгодог будагч бодис юм. Бараан ногоон өнгөт бүх төрлийн жимс ногоонд элбэг агуулагдана.
”Хамгаалагч бодисын” (Pesticide) тухайд:
Газар тариалангын үйлдвэрлэлд, тариалж буй жимс, хүнсний ногоог, хортон шавьжнаас хамгаалах, дэлгүүрт худалдаалж буйг нь эрт муудахаас хамгаалах зорилгоор цацаж хэрэглэдэг химийн бодис юм. Aldrin, dieldrin ,endrin гэх мэт химийн нэршилтэй. АНУ-д жилд 1.2 тэрбум фаунт хамгаалагч бодисыг зөвхөн газар тариаланд цацаж хэрэглэдэг. Энэ тоогоор нэг хүнд жилд 2 фаунт орчим бодис ноогдох аж. Хятад улс энэ бодисыг хэрэглэдэгээрээ дэлхийд тэргүүлдэгийг та гайхахгүй биз. Эдгээр бодис хавдар ба хорт хавдар үүсгэх шууд хүчин зүйл гэж эрдэмтэд үзэж байна. Хүмүүс энэ эрүүл мэндийн хорыг жимс ногоогоор дамжуулан авч аажмаар хордож байна. Иймээс жимс хүнсний ногоог сайн угааж хэрэглэх ба хальслах болон, аль болох органик зүйлсийг хэрэглэх таны эрүүл мэндэд онцгой ач тустай. Хамгаалагч бодисыг угааж цэвэрлэдэг хүнсний саван байдаг.
Эрхэм уншигч танд эрүүл энхийг хүсэн ерөөе.
Эмч Г.Цэнд-Аюуш /Чикаго/

Бүх насны хүмүүс өөрийн амьдрах хугацаандаа тогтмол биеийн хөдөлгөөн хийж байдаг. Хөдөлгөөн нь хүний амьдралын маш чухал зүйлийн нэг юм. Хөдөлгөөнийг дотор нь:
o ахуйн хэрэгцээнээс үүссэн өөрийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан (хог шүүрдэх, шал, аяга таваг угаах, гэр цэвэрлэх зэрэг),
o байгалиас заяасан бие махбодийн үндсэн хөдөлгөөн (алхах, суух, босох, хэвтэх, явах, гүйх, харайх, авирах зэрэг) гэж ерөнхийд нь 2 хуваадаг.
Хүн зорилготойгоор хөдөлгөөнөө идэвхжүүлдэг. Хашаа хороо, зам талбай цэвэрлэх, ногоо тарих ба арчлах зэрэг нь бүгд идэвхитэй хөдөлгөөн болдог. Орчин үед хүмүүсийн ахуй амьдралд автомат ажиллагаатай, хөдөлмөр хөнгөвчилсөн олон төрлийн багаж төхөөрөмж нэвтэрснээр өдөр тутам хийж байдаг идэвхтэй хөдөлгөөн эрс багассан байна. Ихэвчлэн суугаа ажилтай байдаг албан хаагчид нь цахилгаан шат хэрэглэлгүйгээр шатаар өгсөх, хэн нэгнийг утсаар бус очиж дуудах зэрэг энгийн үйлдлүүд нь хөдөлгөөний идэвхтэй байдлаа хадгалахад ихээхэн тустай.
Дасгал гэдэг нь эрүүл чийрэг, зөв галбиртай болох, түүнийгээ хадгалж байхын тулд тодорхой үйлдлийг зорилготой, төлөвлөгөөтэй, олон давталттай, эрэмбэ дараалалтай хийдэг хөдөлгөөний цэгцтэй жор юм. Дасгал хөдөлгөөн нь хүний бие махбодын илч зарцуулалтыг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлсэнээр биед хуримтлагдах хортой бодисоос чөлөөлөхөд ач холбогдолтой. Тухайлбал ажилдаа явах ба гэртээ харихдаа өдөр бүр явган алхах, эсвэл зөөлөн шогшиж гүйх нь дасгал хөдөлгөөний нэг хэлбэр юм. Зарим хүмүүс чөлөөт цаггүй, бололцоо муутай, мэдлэггүй, дадал хэвшилгүй зэрэг шалтгааны улмаас дасгал хийдэггүй эсвэл дасгал хөдөлгөөн хийх сонирхолгүй байдаг. Энэхүү хандлага нь хүмүүсийг хөдөлгөөний хомсдолд хүргэдэг байна.
Хэвлэл мэдээллийн эх сурвалж, судалгааны дүнгээс хүмүүс биеийн тамирын дасгал хийхээсээ, энгийн хөдөлгөөн хийх сонирхол ихтэй байдаг нь ажиглагджээ.
Явган алхах, дугуй унах, цэцэрлэгт ажиллах зэрэг төдийлөн их эрч хүч шаардахгүй энгийн хөдөлгөөн хийх нь биеийн тамирын дасгал хийхээс илүү сонирхолтой, зугаатай байдаг байна. Харин дасгал хийх нь хувь хүнээс илүү их эрч хүч, чармайлт шаарддаг. Хүн эрүүл чийрэг бие бялдартай байхын тулд өдөр тутам энгийн хөдөлгөөнтэй байх, эсвэл байнга дасгал хийхийн аль нь илүү ач холбогдолтой талаар та нар мэдэх үү?
Зөв хооллолт ба эрүүл мэнд
Хүний хамгийн эрхэм баялаг бол эрүүл мэнд. Энэ бол ямарч албан тушаал, эд хөрөнгөөр олж авч чадахгүй үнэт зүйл билээ. Бидний эрүүл мэндэд олон хүчин зүйл нөлөөлдөг:
Хүрээлэн байгаа орчин
Удамшил
Сэтгэлийн хямрал /стресс/
Хөдөлгөөний дутагдал
Хооллолтыг онцлон хэлэх хэрэгтэй.
Удамшил
Сэтгэлийн хямрал /стресс/
Хөдөлгөөний дутагдал
Хооллолтыг онцлон хэлэх хэрэгтэй.
Ийм олон нөлөөллийн улмаас хүн нэгэн цагт хурц үрэвсэлт өвчин мэдэрч халуурах, гүйлгэх, туурах, өвдөх гэх мэтээр зовиурлана. Энэ үед өвчин үүссэн шалтгааныг бүрэн арилгаж чадвал буцаад эрүүл болох боломжтой. Харамсалтай нь Монголчууд бид эрүүл мэнддээ дэндүү хариуцлаггүй хандаж, өвчинд баатарлаж огт тоохгүй явах, эсвэл дутуу, эсвэл буруу эмчлэх зэргээс болж нэгэн өдөр архаг өвчтэй хүн болж хувирдаг.
Үе үе өвчин хууч нь хөдлөхөд гал унтраах арга хэмжээ авч, түр намдаахыгаа эрүүл болж байна гэж эндүүрч, нэрлэх өвчний тоо жилээс жилд нэмэгдэж, үрчийж шалхайж, өөрт зовиуртай, өрөөлд /улс орон, гэр бүл г.м/ дарамттай амьдарч байсаар ихэвчлэн өвчний улмаас зуурдаар нас бардаг.
0 Сэтгэгдэл:
Post a Comment