Газрын доройтол буюу хөрсний бохирдол

Posted by Administrator On 4:09 AM 0 Сэтгэгдэл



НҮБ-ын хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн хуурай газрын гуравны нэг нь доройтолд орсон бөгөөд жил бүр зургаан сая га газар цөл болон хувирч байгаа аж. Монгол улсын нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд хялбар өртөх хуурай бүсэд хамаардаг аж. Өнөөдөр Монголын газар нутгийн 10 гаруй хувь хөрсний доройтолд өртсөн байна. Ирэх 20 жилд хөрсний доройтол энэ байдлаараа үргэлжилбэл газар нутгийн 20 гаруй хувьдоройтож үлдсэн хувь нь цөлжилтөд бүрэн өртөх магадлал маш өндөр байна. 
Хөрсний алдагдал гэдэг нь үржил шим бүхий, газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрс нь бороо, үерийн улмаас урсан одох үзэгдэл бөгөөд Энэтхэг, Ойрх дорнод, Шар мөрний тэгш өндөрлөг зэрэг газруудад болж буй.
Хор уршиг нь. Дахин ургамал ургах боломжгйү болдог учир өвсөн тэжээлтэн амьтдын хүнс тэжээл багасах, газар тариалан эрхлэх боломжгүй болох юм. Энэ үзэгдэл нь уур амьсгалын нөлөөллөөр үүсч, бас нэгэн цаг агаарын эсрэг хүчин зүйл болон хувирдаг.

0 Сэтгэгдэл:

Post a Comment