ДАЛАЙН УРСГАЛ
Дэлхийн томоохон далайнууд ойролцоогоор 50 орчим үндсэн урсгалын чиглэлтэй ажээ. Аливаа том, жижиг далай тэнгисүүд байнгын хөдөлгөөнд оршиж байдаг нь мэдээж зүйл билээ.
Усны гадаргуу нь маш цөөн тохиолдолд тайван, намжуун байна. Далайн ус гадаргуудаа төдийгүй гүндээ ч байнга холилдож байдаг. Энэ бүхэн Cap, Нарны таталт, түлхэлт, агаарын хэм, даралтын өөрчлөлт, хүчтэй салхи. шуурга. газар хөдлөлт, түдхэлт. галт уулсын дэлбэрэлтийн зэрэг олон шалтгаантай. Аливаа усны давалгаа төвөөсөө гадагш чиглэлтэй долгион үүсгэдэг. Эх газрын зүгээс хүчтэй салхи үлээсэн ч том том давалгааг үүсгэхгүй, харин далайн гүнээс их давалгаа үүснэ. Заримдаа 5 хүртэл давхар байшинтай тэнцэхүйц өндөр давалгаа үүсгэн догширно. Задгай далайн давалгааны өндөр дунджаар 4м-ээс илүүгүй, 150м өргөнтэй байна. Дэлхийд хамгийн хүчтэй, том давалгаа 25м өндөр, 400м өргөн, 20м/с хурдтайгаар бүртгэгджээ. Далай тэнгис, усны байнгын урсац, таталт түлхэлтийн хүч хөдөлгөөнийг ашиглан эрчим хүч гарган авдаг.далайн ус байнгын хөдөлгөөнд оршдог нь ус ба агаарын хөдөлгөөний харилцан нөлөөллийн үр дүн юм.далайн ус нь агаарын нэгэн адил босоо болон хөндлөн чиглэлд орно.далайн усны гадаргын хөндлөн чиглэлийн хөдөлгөөн болох урсгал нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст цагийн зүүний дагуу,өмнөд хагаст эсрэг чиглэлтэй битүү тойрог үүсгэдэг.Урсгалийн чиглэлд далайн болон эх газрын хэлбэрээс гадна кориолисийн хүч нөлөөлөнө.Тухайлбал зонхилох салхины чигийг даган туугдсан ус эх газрын эрэгт хүрээд салаалж өөр чиглэлтэй болж урсдаг.Далайд ойрхон орших газар нутгийн уур амьсгал эдгээр нь хүрээлэх урсгалын төрлөөс ихээхэн хамаардаг.
Жишээ нь: баруун европын улсуудын орших өргөрөг манай оронтой ойролцоо болон хойшоо орших боловч илүү дулаан зөөлөн уур амьсгалтай байдаг нь дулаан урсгалаар хүрээлэгддэгийн ач тус юм.Хойд атлантын далайн үндсэн урсгал болох Гольфстримийн урсгал нь хойд америкийн зүүн эргийг дагасаар Х.Ө 35-45 орчим хүрээд баруун зүгийн салхины нөлөөнд орж зүүн тийш эргэн урсдаг.Үүнийг нь хойд атлантын урсгал гэж нэрлэдэг.Ньюфаунленд арлын ойролцоо Гольфстримын дулаан ус нь хойд зүгээс сөрөн ирэх Лабродорын хүйтэн урсгалтай холилдон байнгын манан дэгдэх шалтгаан болдог байна.
Урсгалын төрөл | Үүсэх хүчин зүйл | Гол урсгалын нэрс |
Дрейф урсгал | Түр зуурын болон тогтмол салхины нөлөөгөөр | Хойд пассатын ба өмнөд пассатын урсгал |
Нөхөх урсгал | Усны төвшний гадаргад үүссэн тэгш бус байдлыг жигдрүүлэх замаар | Экваторын эсрэг урсгал |
Нягтын урсгал | Ижил гүн дэх усны нягтын зөрөөнөөс | Газар дундын тэнгис ба атлантын далайн хооронд үүсэх урсгал |
10в анги. У.Хонгорзул
0 Сэтгэгдэл:
Post a Comment