Далай

Posted by Administrator On 11:19 PM 0 Сэтгэгдэл






Далай гэдэг нь Дэлхийнусан мандлын үндсэн хэсэг болох ихээхэн хэмжээний, өндөр давсжилттай ус юм
Ойролцоогоор Дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбай эзэлнэ. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай, мөн жижиг тэнгис үүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3,000 метрээс илүү гүнтэй, усны давсжилт нь 30 - 38 ппт-д (ppt) хэлбэлзэх ба дундажаар 35 ппт (3.5%) байна.
Номхон    далай 
Номхон далай нь Дэлхийн нийт гадаргуугийн 1/3-ийг буюу 179.7 сая кв.км талбай эзлэнэ. Энэ нь Дэлхийн бүх хуурай газраас илүү гардаг байна. Хойноос урагш 15,500 км, баруунаас зүүн тийш 19,800 км өргөн болно. Хамгийн гүн цэг нь Марианы хотгор, 10,911 м гүн. Далайн дундаж гүн 4,280 метр байдаг байна. 
Номхон далайг 180-р голдчийн дагуу Баруун ба Зүүн Номхон далай гэж хуваана. Баруун Номхон далай нь Дэлхийн бөмбөрцөгийн зүүн хэсэгт буюу Ази тивийн орчим, харин Зүүн Номхон далай нь Америк тивийн орчим, Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст байрлана.
Номхон далайд нийтдээ 25,000 аралтай. Энэ нь Дэлхийн бусад бүх далайн арлуудаас тооны хувьд илүү гарна. УГ арлуудын ихэнхи нь экватороос өмнө зүгт байрлана.
Усны хэм нь өргөргийн дагуу өөрчлөгдөх бөгөөд экватор орчимд 25-30 °C, Хойд, болон Өмнөд мөсөн далай орчимд зарим хэсэгтээ хөлдүү байна. Давсжилт нь мөн өргөргийн дагуу өөрчлөгдөнө.
 Экватор орчимын ус нь дунд өргөргийн усыг бодвол бага давсжилттай
Учир нь экватор орчимд их хэмжээний хур тунадас унадаг байна. Туйл орчимд давсжилт мөн бага байдаг нь ууршилт бага явагддагтай  холбоотой. Номхон далайн ус нь Атлантын далайгаас илүү дулаан байна.Бөмбөрцгийн хойд хагаст Номхон далайн урсгал цагийн зүүний дагуу өмнөд хагаст цагийн зүүний эсрэг байна.
Атлантын далай
Атлантын далай нь манай гаригийн 5-ны 1 гадаргууг эзэлдэг, хэмжээгээрээ 2-т орох далай юм. Тус далайн нэр нь Атласын нурууг дагаж байрлаж байгаа болон Эртний Грекийн домогт гардаг Атласын Тэнгисээс үүсэлтэй.
Тус далай нь S хэлбэрээр хойноос урагш чиглэсэн байрлалаар оршдог.
Экваторын шугамаар Xойд ба Өмнөд Атлантын далай болж хуваагдана. Баруун талаараа Америк тив, зүүн талаараа Европ болон Африкаар хашигдаж, Номхон далайтай хойд талаараа Хойд мөсөн далайгаар, өмнө талаараа Дрейкийн гарцаар холбогдоно. Мөн Хойд ба Өмнөд Америкийн хооронд байгуулсан Панамын сувгаар
Номхон далайтай холбогдоно.
Манай гаригийн гадаргуун 20%-ыг эзлэх Атлантын далай нь хэмжээгээрээ зөвхөн Номхон далайн дараа ордог. Ойролцоох тэнгисүүдийг хамруулвал 106,400,000 км², хамруулахгүй бол 82,400,000 км² талбай эзлэнэ.
Хойд мөсөн далай
Хойд мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Хойд туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм. Хэдийгээр Олон Улсын Усзүйн байгууллагаас "Далай" гэж тодорхойлдог боловч зарим далай судлаачид Атлантын далайн нэг тэнгис буюу Арктикийн тэнгис гэж нэрлэх нь бий.
Хойд мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг байна. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болон Номхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50% нь хайлдаг байна.
Хойд мөсөн далай нь АНУ-аас 1.5 дахин их буюу 14,056,000 км² талбайтай, эргийн нийт урт нь 45,389 км. Үндсэндээ бусад далайнуудаас бүрэн тусгаарлагдсан, Еврази, Хойд Америк, Гренланд, болон өөр хэд хэдэн арлуудаар хүрээлэгдэнэ. Норвегийн, Баренцийн, Цагаан, Карийн, Лаптевийн
Хойд мөсөн далайн дийлэнхийг мөс бүрхэх бөгөөд, зуны улиралд уг мөс хайлан зайрмагтана. Хойд мөсөн далайн хүйтэн агаар экватор зүг шилжих ба дунд өргөргийн орчим халуун агаартай нийлэн бороо, цас орох нөxцлийг бүрдүүлнэ.

Хойд мөсөн далай нь туйлын уур амьсгалтай бөгөөд өвлийн улирал нь харанхуй, хүйтэн, цэлмэг тэнгэртэй байна. Зуны улирал нь нартай, харьцангуй чийглэг, манантай байх ба цас болон бороо орно.
Гадаргуугийн температур нь жигд тогтвортой, 0 хэмээс арай доогуур байна. Жилийн 10 сард нь далайн ихэнх хэсэг цасаар хучигдсан байх ба хамгийн их цас 3 ба 4-р сард орно. Энэ үед мөсөн дээрхи цасны зузаан 20-50 см хүрнэ.
Газрын тос, байгалийн хий, полиметаллын шороон орд, элс, хайрга зэрэг ашигт малтмал, загас, далайн хав, халим зэргийг агнаж болно.
Хойд мөсөн далайн мөсөн бүрхүүл нимгэрэхийн зэрэгцээ улирлын чанартайгаар озоны давхрага цоорч байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Мөсөн бүрхүүл нимгэрч байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзэж . Олонхи эрдэмтэд Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс хайлан, Хойд Атлантын далайд ихээхэн хэмжээний цэвэр ус нийлэн, Атлантын далайн урсгалыг өөрчилж болзошгүй хэмээн таамагладаг байна. 
Энэ нь Дэлхийн цаг уурыг ихээхэн өөрчилж болзошгүй юм.Хойд мөсөн далай нь цацраг идэвхт бодисоор нилээдгүй бохирдож байгаагийн нэг жишээ нь Оросын цөмийн хаягдал  юм.
Онцлох амьтан нь халим болон далайн хав  бөгөөд уг далайн экосистем нь маш хэврэг
 юмХойд мөсөн далайд фитопланктон өргөн
 тархалттай бөгөөд эх газраас цутгах гол, Номхон далай болон Атлантын далайн ус фитопланктоны тэжээлийг зөөж авчирна. Зуны улиралд нар жаргадаггүй тул фитопланктон үржих тааламжтай нөхцөл болно
Энэтхэгийн Далай
Дэлхийн гурав дахь том далай бөгөөд дэлхийн усан гадаргуугийн 20%-ийг эзлэнэ. Уг далай нь хойд талаараа Ази, баруун талаараа Африк, зүүн талаараа Малайзын хойг, Австрали, урд талаараа Өмнөд мөсөн далайгаар (Антарктидаар) хүрээлэгдэнэ. Энэтхэгийн далай нь зүүн уртрагийн 20°-аар Атлантын далайгаас , зүүн уртрагийн 147°-аар Номхон далайгаас тус тус тусгаарлагдана. Хамгийн хойд цэг нь хойд өргөргийн 30° буюу Персийн булан юм. 
Энэтхэгийн далайн урт, өргөн нь ойролцоо бөгөөд 10,000 км өргөн, нийт талбай нь 73,556,000 км² (Улаан тэнгис, Персийн буланг оролцуулаад), усны нийт эзэлхүүн нь 292,131,000 км³ болно. Далайн дундаж гүн 3,890 Энэтхэгийн далайд хэд хэдэн томоохон мөрөн - Замбези, Шат-Эль-Араб, Инд, Ганга, Брахмапутра, Иравади зэрэг цутгана. Уг далайд 2 том урсгал урсгал байна. Эхнийх буюу хойд урсгал нь цагийн зүүний дагуу, дараагийнх нь экваторийн өмнөд хэсэгт цагийн зүүний эсрэг чиглэлд урсана. Далайн гүний урсгал нь Атлантын далай, Улаан тэнгисээс ирэх урсгалаас хамаарна. 
Хойд өргөргийн 20° орчимд гадаргуугийн усны хэм 22 °C, түүнээс зүүн тийш 28 °C-аас давна. Өмнөд туйл руу ойртоход далайн усны гадаргуугийн хэм огцом буурна. Өмнөд өргөргийн 65° орчимд мөсөн уул тааралдана. Давсжилт нь 3,2 - 3,7% байх бөгөөд Арабын тэнгис, баруун өмнөд Австрали орчимд ус хамгийн өндөр давсжилттай байна.
Дэлхийн томоохон далай тэнгисүүд 

0 Сэтгэгдэл:

Post a Comment