Шинэ мэдээ
Монгол Улс
Монгол Улс нь Монголын тэгш өндөрлөгт орших зүүн болон төв Азийн орон юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг, баруун зүгт Казахстантай ойр (хилийн цэгүүд 38 километр зайтай) байрладаг. Нийслэл болон хамгийн том хот нь нийт хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал юм.