сурагчдын илтгэл

Posted by Administrator On 6:29 AM 0 Сэтгэгдэл



Эрүүл аж төрөх ёс                                                                 
 Хүн бүр эрүүл энх сайн сайхан амьдрахын тулд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол эрүүл мэнд ба зөв хоололт юм
Одоо үеийн залуус буруу хоололсоноос бие муутай болж ирээдүйд өгсөх замнал устаж үгүй болж байгаа юмаа.Иймээс зөв хоололт бидэнд маш их ач тустай.Үүний үндэслэн биед хортой 9муу зүйл ба 9 сайн хүнсийг хэлж өгий
               Хүний биед хортой хүнсний бүтээгдэхүүн
1. Бvх тєрлийн чихэр, пастил, "чупа-чупс" зэрэг чихэрт их хэмжээний сахар, химийн нэмэлт бодис, будаг, амт оруулагч асар их хортой vйлчлэл vзvvлдэг.
9. Давс бол даралт бууруулдаг, хvчлийн тэнцвэр алдагдуулдаг,ялгарсан хорыг биед орсон байдаг. Тиймээс биед байх ёстой сахарын хэмжээг нэмэгдvvлж, таргалалт, чихрийн шижин євчний эх суурийг тавьдаг.

2. Эрдэнэ шишийн болон тємсний чипс нь хvний бие организмд хамгийн хортой хvнсний бvтээгдэхvvнд тооцогддог. Чипс бол нvvрс ус, тос, гадуур нь єнгє будагч, амт оруулагч тvрхсэн хуурмаг холимогоос єєр юу ч биш. Тиймээс шарсан тємс, чипс нь цадахаас єєр ямар ч сайн зvйлгvй.

3. Амтат хийжvvлсэн ундаа бол элсэн чихэр, цэвэр химийн хий бєгєєд хортой бодисыг биед хамгийн хурдан тараадаг. Хийжvvлсэн амтат ундаа нь єндєр тунгаар сахар агуулсан байдаг. Энэ нь нэг шилэн аяганд дєрвєєс таван цайны халбага сахар хийгээд уухтай адил. Иймээс хийжvvлсэн ундаа уугаад таван минут єнгєрєв vv vгvй юу ам цангаж эхэлдэг юм.

4. Шоколадны найрлагад асар их хэмжээний калори бvхий химийн нэмэлт бодисууд, генийн хувиргагч бvтээгдэхvvн, будагч болон нэр гаргагч бодис орсон байдаг.

5. Зайдас болон бvх тєрлийн хиам. Махан хиам нь амттайн хэрээр хамгийн хортой хvнс. Хиаманд гахайн гадар єєх, сало, дотор єєх зэрэг биед удаан задарч шингэдэг єєх тос ихээр ордог. Энэ бvх єєх, махны эвгvй амт, vнэрийг амт оруулагч, vнэр гаргагчаар дардаг юм.

6. Хонь, vхэр, гахайн єєхтэй мах нь судасны хананд холестриний товруу vvсгэдэг. Ингэснээрээ хvний бие организмыг амархан хєгшрvvлж, зvрх судасны євчлєлд хvргэдэг.

7. Майонез нь хамгийн их илчлэгтэй хvнсний бvтээгдэхvvн. Тvvнд их хэмжээний єєх тос, нvvрс ус, будагч бодис, орлуулагч бодисууд агуулагдана. Хvний биед хортой муу нєлєє vзvvлдэг бvтээгдэхvvнд зєвхєн майонез ороод зогсохгvй кетчуп, тєрєл бvрийн соус, амтлагчууд ордог байна.
8. Бэлэн хоол. Энэхvv цэвэр химийн бvтээгдэхvvн нь бие организмд тэр дундаа ходоод гэдэсний vйл ажиллагаанд хуримтлуулдаг муу нелєєтэй. Манай євєг дээдэс давс 99 хувь муу, нэг хувь сайн vйлчилгээтэй гэж vздэг байсан. Тэгэхээр давсыг аль болох бага хэрэглэх нь зvйтэй.
ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ - 9
Хvрэн будаа
Хvмvvс нvvр ус ихтэй хvнс хэрэглэвэл таргалдаг гэж боддог. Гэтэл энэ нь биеийн эрч хvчийг хэвийн байлгахад хамгийн хэрэгтэй аж. Хvрэн будаа нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, зvрх судас, шулуун гэдэс өвчлөх, цөс чулуужих, чихрийн шижин тусах, хэт таргалах зэрэг өвчнvvдээс сэрийглэхээс гадна нас ахих тусам идэвхи нь буурдаг ходоод гэдэсний vйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Өндөг
Өндөг нь уургаар баялаг учир нvдэнд цагаа унахаас хамгаалж, цусны бvлэгнэлийг арилгаж, зvрх хаагдах эрсдэлийг бууруулдаг аж. Долоо хоногт 6 өндөг хэрэглэдэг хvн хөхний хавдраар өвчлөх эрсдэл 44 хувь буурдаг гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Диетологичдын vзэж буйгаар өдөрт 1-2 өндөг идэх нь холестерины хэмжээг нэмэгдvvлдэггvй гэнэ.

.
Гадил
Зөвхөн нэг ширхэг гадил 467 мг кали агуулдаг бөгөөд зvрх болон бусад булчингийн эдvvдэд хэрэгтэй. Мөн артерийн судасны даралтыг бууруулах, хvчлийг саармагжуулдаг учир тvлэгдэл зэргийн vед сайнаар нөлөөлдөг.
Бууцай
Энэ бол төмөр болон С, А, К витамины баялаг эх vvсвэр бөгөөд шулуун гэдэсний хавдар, артрит зэрэг өвчнөөс сэргийлэхээс гадна нvдний хараанд хэрэгтэй лютеин хэмээх бодисоор баялаг байна.
Сvv
Нас ахих тусам бие организм илvv их кальцийг шаарддаг. Сvvнд ясанд хэрэгтэй кальци ихээр агуулагддаг. өдөрт 2 стакан сvv хэрэглэх эсвэл йогурт, тараг, мөн кальци баялаг жимс ногоо хэрэглэж байх хэрэгтэй.
Тахианы мах
Тахианы мах бол эрvvл мэндэд хамгийн сайн мах юм. Ялангуяа өөх тос багатай цээжин хэсгийг хэрэглэж, шарсан хуурсан, тостой гадаад хэсгийг нь бага хэрэглэх хэрэгтэй. Уураг баялаг учир ясны жингийн хэмжээг бууруулж, тархины vйл ажиллагааг сайжруулж, эрч хvч нэмэгдvvлдэг.
Нэрс
Нэрсэнд нvдэнд цагаа унахаас сэргийлдэг маш олон төрлийн бодис агуулагддаг. Мөн геморрой, судас бvдvvрэх, ходоод шархлах, зvрх судасны өвчин, хавдар тусах зэргээс сэр­гийлдэг. Хоол боловсруулах эрхтний vрэвс­лийг эдгээж, ходоодны хямралыг арилгадаг.
Ногоон ургамал
Нас ахих тусам бидний амтлах мэдрэмж буурдаг бөгөөд давс их хэрэглэх хандлагатай болдог. Гэтэл давс даралт нэмэгдvvлдэг учир аль болох ногоон ургамлын хvнсээр ахиу хооллох нь зvйтэй.
Сармис
Хавдрыг бууруулах, зvрх судасны өвчлөлийг эдгээх нөлөөтэй. Чихрийн шижин өвчтэй хvмvvс хэрэглэвэл илvv сайн.
Зөв хоололхийн бас нэг анхаарах зүйл бол калор юм

Калороо тоолох нь

Дасгал хийх, жин нэмэх, жин барих эсвэл жин хасах гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас калор тооцох хэрэг гардаг.
Тэгвэл калороо хэрхэн тооцох вэ? Ер нь калор гэж юу вэ? Энгийнээр калор гэдэг бол энерги.

Хамгийн багадаа эрүүл эрэгтэй хүн 1500 калор, эмэгтэй хүн 1200 калор өдөрт хэрэглэх ёстой гэж эрдэмтэд үздэг юм байналээ.
Гэхдээ энэ багадаа гэдэг энэ хэмжүүр хүн бүрт адилгүй. Хүний нас, жин, өндөр, хүйс, хэр зэрэг идэвхтэй дасгал буюу биеийн хүчний ажил хийдгээс шалтгаалан янз бүр байдаг. Тиймээс хүн тус бүр өөр өөр хооллолтын дэглэм барих хэрэгтэй.

Жишээлбэл:

Эрэгтэй, 25 настай, 170 см өндөр, 65 кг жинтэй, биеийн хүчний ажил бага хийдэг эрэгтэй өдөрт 2150 калори олох ёстой.
Эр, 25-тай, 175 см, 70 кг жинтэй, офисын ажилтан эрэгтэй өдөрт 2500 калори хэрэглэх шаардлагатай.
Эр, 25-тай, 185 см, 85кг жинтэй, дасгал их хийдэг эрэгтэй өдөрт 3350 калор хэрэглэх шаардлагатай.
Эмэгтэй, 25тай, 155см, 50 кг, офисын ажилтан эмэгтэй өдөрт 1700 калор
Эмэгтэй, 25тай, 165 см, 55 кг, офисын ажилтан эмэгтэй өдөрт 1800 калор
Эмэгтэй, 25тай, 175 см, 65 кг, дасгал буюу биеийн хүчний ажил их хийдэг эмэгтэй өдөрт 2500 калор зарцуулах шаардлагатай.
Калороо гүйцэд авахгүй бол яах вэ?
Мэдээж турна. Тамирчдын хувьд буюу ер нь аливаа хүний хувьд калорио гаднаас хангалттай авахгүй бол энэргийн дутагдал үүснэ.
Хүн зүгээр амарч зүгээр сууж байхад хүртэл энерги зарцуулагдаж байдаг. Хэрвээ гаднаас хангалттай калори авахгүй бол бие махбод эхний ээлжинд хүний биед байгаа өөхийг задлан хайлуулж энерги үүсгэхэд хэрэглэдэг. Харин дараа нь хүний булчинг задалж эхэлдэг. Энэ процессыг катаболизм гэж нэрлэдэг. Тиймээс хангалттай калор авалгүйгээр бодибилдингын дасгал хийж, биеийн хүчний ажил хийвэл булчин нэмэгдэх биш харин сөрөг үр дүн гарна.
200 калор олохын тулд юу идэх шаардлагатай вэ?





Хангалттай давтамжтай хоолло

- Хоол, хүнс ходоодонд 4 цаг орчим байж боловсорч дуусаад цааш 12 хуруу гэдсийг дамжин нарийн гэдсэнд ордог. Өөрөөр хэлбэл хоол идсэнээс хойш 4 цаг болоод ходоод үндсэндээ "хоосон" болдог байна.

- Энэ хугацааг үндэслэн 4 цагийн зайтай хооллох нь хамгийн тохиромжтой. Хүн хоногт 7- 8 цаг унтаж амрахад хангалттай байдгийг үндэслэн, үлдэж байгаа 16 цагт нь 4 удаа хооллоно.
- Удаан хугацаагаар (6 - 8 цаг) хоол идэхгүй байх, дуртай цагтаа эмх замбараагүй хооллохын аль аль нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хямруулж өвчин эмгэгт хүрдэг.

Тогтмол цагт хоолло
- Тогтоосон цаггүйгээр хооллох нь ходоодны шүүс ялгарах хэмнэлийг алдагдуулж, аажимдаа хоол боловсруулах шүүсний хэмжээ, чанарын найрлага нь өөрчлөгдөж, хоол идэх дуршил буурна. Энэ нь яваандаа ходоодны архаг үрэвслийг үүсгэнэ.
- Хэтэрхий удаан хугацаагаар хоосон явах, эсвэл нэг удаад их хэмжээгээр идэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй.

Хоногт хоол, хүнсээр авах илчлэгийн зөв хуваарилалт

Өглөөний унд 20 - 25%
Бага үд 10 - 15%
Их үд 35 - 40%
Оройн хоол 25%-иас илүүгүй


Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 2200 ккал илчлэгийг хоол хүнсээр авна гэж үзвэл хоногийн хоолны илчлэгийн хуваарилалт ямар байх вэ?

Өглөөний унд 440 – 550 ккал
Бага үд 220 – 330 ккал
Их үд 770 – 880 ккал
Оройн хоол 550 ккал илүүгүй
Нийт 2200 ккал


Description: Post

Өглөөний унд эрүүл мэндэд тустайг олон жилийн өмнө тогтоосон ч жин нэмэгдүүлдэг эсэх нь олон жил маргаантай байсан юм. Дээрх эрдэмтдийн тайлбарласнаар энэ нь өсвөр насны охидод ил үү хамаатай бөгөөд ялангуяа 15-аас доош настнууд эрүүл хооллолтод анхаарах ёстой гэнэ.

Судалгааг ахалсан Миннесотагийн их сургуулийн эрүүл мэндийн ажилтан Марк Перейра "Америк хүүхдүүдийн 25 хувь нь өглөөний унд уулгүй гэрээсээ гардаг. Орчин цагийн хэмнэл хурдтай амьдралын хэв маяг хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна" гээд өглөөний унданд чихэрлэг зүйл идэхгүй байхыг сануулжээ.

Та ч гэсэн энэ судалгааны дүнд үндэслээд өглөөд ажил, сургуульдаа гарахдаа зүсэмхэн талх ч болов идээд гарч байгаарай. Хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгөх болно. Нөгөөтэйгүүр өлөн гарах нь цөс зэрэг эрхтэнд муу байдгийг ч эрдэмтэд хэлсэн байдаг шүү дээ.


Description: Post
Өглөөний хоол хамгийн чухал.
Өглөөний хоолыг өөртөө
Өдрийн хоолыг найздаа
Оройн хоолыг дайсандаа гэдэг үгийг мэдэхгүй сонсоогүй хүн гэж бараг үгүй биз.
миний уншиж судалснаар шөнө бидний биеийн хамгийн жижиг, хамгийн чухал хэсэг болох эсүүд нөхөн төлждөг. нэг шөнө дунджаар 350-400 тэрбум эс шинээр бий болдог гэсэн судалгаа байдаг.
тэгэхээр өглөөний хоол хамгийн чухал гээд байдгийн учир эндээс гарч ирж байгаа биз нэг ёсондоо өглөө сэрхэд таны биед баахан шинэ BABY эсүүд төрчихсөн байна гэсэн үг, дөнгөж төрсөн хүүхдэд ангир уураг хэрэгтэй байдаг биздээ тэрэн шиг дөнгөж төрсөн эсүүдэд хамгийн сайн хоол тэжээл хэрэгтэй болохнээ.
харин оройн хоолны тухайд шөнө хүн унтаж амарсан хойно эсүүд маань нөхөн төлжих ёстой байдаг тэдэнд мэдээж нөхөн төлжихөд нь шаардлагатай нөхцөл шаардлагатай. гэтэл хэт орой хэтэрхий хүнд хоол идсэнээр нөгөө амарч төлжих эсүүдийг хоол боловсруулах, түүнийг түгээх гэх мэт түмэн ажилтай болгож орхино доо ингээд хөөрхий хэдэн эс маань цаг үедээ нөхөн төлжиж чаддаггүй.
энэ байдал байнга давтагдахад биеийн эрүүл мэндийн байдал эрс доройтдог.
тийм ч учраас дайсандаа буюу алчихмаар хүндээ оройн хоолыг өгвөл зохистой гэсэн үг байгаа биз.
харин өөрийгөө хайрладаг хүн бол хэзээ ч орой хүнд хоол иддэггүй. өөрийгөө хайрладаг гэхээр битгий аминчхан хүн гэж ойлгоорой, учир нь энэ дэлхий дээр таньд таны биеэс өөр үнэтэй зүйл байхгүй шүү үүнийг л сайн ойлгох хэрэгтэй тэгвэл хүн зөв амьдрахын тулд хичээх болно. та байхгүй бол өөр юу ч байгаад ямар утга байнаа тэ.
тэгээд ч монголын ард түмэн эрүүл биед саруул ухаан гэж ярьдаг байсныг бүгд мэдэж байгаа байх. энэ нь бие эрүүл хүн хэзээ ч муу, буруу зүйл хийдэггүй өөрийнхөө амьдарлыг өв тэгш болгож чаддаг гэсэн үг. харин өвчтэй хүний ухаан ямар байх бол? өвчтэй хүн ер нь юу бодох бол?

Зөгийн балыг юунд ч ашиглахад сайн

Хүн төрөлхтнөн үүсэн хөгжихөөс өмнө зөгийг байсан гэж үздэг байна. Тэр утгараа хүй нэгдлийн үеэс хүмүүс зөгийн балыг хүнсэндээ хэрэглэж иржээ.
Одоо ч хэрэглэж байгаа чадамжаа хүн төрөлхтөн алдаагүй явна. Учир нь Зөгийн балны найрлагад хүний биед хэрэггүй гэх нэг ч зүйл байдаггүй бөгөөд бүх найрлага нь хүний ямар ч хордлогыг тайлахад ашиг тустай байсаар иржээ.
Хордлого тайлахад өргөн ашигладаг

Зөгийн балны найрлаганд зэс, төмөр, марганц, цахиурын давхар исэл, кальци, хлор, натри, фосфор, хөнгөн цагаан, магни эрдэс бодис ордог болохоор зэрэг багтдаг байна. Иймд зөгийн балыг хүүхэд, насанд хүрэгчдийн дархлалыг бэхжүүлэх, орчин үеийн амьдралаас үүддэг элдэв хордлогыг тайлахад өргөнөөр ашиглаж байна.

Зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй

Зөгийн балны найрлаганд багтдаг эрдсийн гаралтай давсны хэмжээ хүний цусны ийлдэснийхтэй бараг адил шахуу болохоор шингэхдээ тун сайн. Цаашилбал, зөгийн бал нь удаан хадгалсан ч амин дэмээ бараг алддаггүй гэж хэлж болно.
Ингээд ч зогсохгүй хүний эрүүл мэндэд ямар ч эмээс дутахааргүй нөлөө үзүүлдэг. Жишээлэхэд, сэтгэлийн хэт хөөрөлтэй хүмүүс өдөртөө 100 грамм зөгийн бал идэхэд химийн гаралтай ямар ч хүчтэй эмээс илүүтэйгээр тайвшруулах нөлөө үзүүлдэг. Мөн унтахаас хагас цагийн өмнө аяга усанд гурван халбага зөгийн бал хийн уувал нойргүйдэх гэсэн асуудлыг хялбар шийдэж болдог.

Эмчилгээний зориулалтаар ашиглаж болно, гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй

Хамрын ханиадтай үед ус, зөгийн балыг 50/50 харьцаатай холиод өдөрт гурван удаа 2-3 дуслаар хамартаа дусаадаг. Зөгийн сархинагийг зажилбал ханиад, томуу зэрэг амьсгалын дээд замын өвчнөөр өвдөх нь эрс багасдаг.
Зөгийн бал нь цусан дахь гемоглобиний орцыг нэмэгдүүлдэг гэж үздэг болохоор цус багадалттай, сульдаатай хүүхдүүдийг эмчлэхэд өргөнөөр ашигладаг.
Бөөрний өвчний үед 80-100 грамм зөгийн балыг нимбэгний шүүс, эсвэл нохойн хошууны хандтай уух нь сайн нөлөө үзүүлдэг.
Гэхдээ хэтрүүлбэл ямар ч сайн зүйл хор болдог болохоор хэтрүүлэн хэрэглэхгүй байсан нь дээр гэдгийг мартаж болохгүй.

“Зөгийн хор” бүр илүү ашиг тустай
Зөгийд балнаас дутахааргүй үр ашигтай нөлөөтэй бас нэг зүйл бий. Тэр зүйл нь зөгийн хор юм. Зөгийн хороор хийсэн бэлдмэлүүдийг олон үений үрэвсэл, нугасны мэдрэлийн үрэвсэл /радикулит/, өгзөгний мэдрэлийн үрэвсэл, хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, толгой өвдөх, зэрэг өвчний үед ашигладаг байна. Зөгийн хорыг тариагаа, тосон түрхлэг гээд олон янзаар хэрэглэдэг ч өөрөөр нь хатгуулахыг хамгийн сайнд тооцдог байна.

Гэх мэтээр зөгийн балны ашиг тусыг тоочоод барахгүй. Хүн тогтмол биш юмаа гэхэд үе үе зөгийн бал ууж байх нь бүх зүйлд сайн гэдгийг дээрх мэдээллээс мэдэж авсан байх.














Буцалсан усаар сувилахуй ухаан

Ус бол амь насны эх булаг, хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол хүний биеийн эрүүл мэндэд маш чухал ундаа юм. Судалгаанаас үзвэл, хүн өдөр бүр дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.
Өглөө босох бүр өлөн дээрээ зохих хэмжээний ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай. Амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог.

Нэг дор битгий хэтэрхий их ус уугаарай

Гэмтэй юм шиг хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушигны ажиллагаа тааруухан хүний хувьд бол сэтгэл уймрах, ядаргаа ихсэх, тамир алдах юм уу шээс байн байн хүрэх байдал илэрдэг. Бас хараа бүрэлзэж, цаашлаад нэн их гай зовлон, яршиг түвэгт учруулж ч болзошгүй юм.

Хөлс их гарахад усыг битгий нэн даруй уугаарай

Аагим халуунд хөлс их гарахад нэн даруй ус уувал уух тусам цангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь уусан ус нь эсэнд үлдэж чадахгүйгээр хөлсийг даган гарч, давслаг элементыг нь ч аваад явчихаж байгаагаас болж байна. Хүний биед давс дутагдвал булчин сулрах, шархирч өвдөх, шөрмөс татах зэрэг хүнд байдал илэрдэг. Иймээс ус уухдаа бага хэмжээний давс хийж болох юм.

Их хөлс гарсан тохиолдолд буцалгасан бүлээн ус уух сайн

Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ нь нэлээд их байдаг тул хүний биеийн эсэнд түргэн хүрдэг. Харин буцалгасан хүйтэн усанд бөөнөрсөн молекул нэлээд элбэг байж, биеийн эсэнд даруй түргэн хүрч чаддаггүй юм байна. Хүйтэн ундаанууд ч ходоод гэдсийг шархлуулж, ходоод гэдэсний чадавхийг амархан замбараагүй болгодог байна.

Үүнээс гадна, халуун зуны цагт зохих хэмжээний цай ууж байх сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэрийг ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Идэр залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн байдалтай эрч хүчтэй ажиллаж байдаг. Ийм байдалд халууныг хөөх цай уух сайн, өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай. Үүний зэрэгцээ цайг гэдэс өлсгөлөн байхад уухыг цээрлэх хэрэгтэй

0 Сэтгэгдэл:

Post a Comment