Манай улсын хvн амын євчлєл, нас барах шалтгаанд зvрх судас болон амьсгалын замын євчлєл дээгvvрт ордог талаар мэргэжилтнvvд ярьдаг. Агаарын бохирдол, хорт утаа нийслэлийнхний амь насанд заналхийлсээр олон жил єнгєрлєє. Энэ хугацаанд нийслэлд эрvvл хvн бараг vлдээгээгvй байх аа. Хvн бvр хорт утаагаар амьсгалж, залгиж явсаар бєєн євчний vvр уурхай боллоо.
Ядаж байхад тєрєєгvй хvvхэд хvртэл эхийн хэвлийд хордож байна. Тийм болохоор гадаа гудамжинд баг зvvж явах нь холгvй болжээ. Энэ бvхний эсрэг юу хийв. Хийсэн зvйл нь нvдэнд харагдахгvй, гарт баригдахгvй байсаар л. НМХГ-ын тєв лабораторид агаарын бохирдол, тvvний найрлага дахь химийн хорт бодист шинжилгээ хийжээ. Хvхэрлэг хий, азотын давхар исэл, хар тугалга, тоос гэсэн дєрвєн vзvvлэлтээр 18 цэгээс дээж авсан байна.
Шинжилгээгээр хvхэрлэг хий, азотын давхар исэл Ногооннуур, "Ард" кино театр, Цирк, Баруун дєрвєн зам, Єргєє, 47 дугаар сургууль, Баянхошуу, Толгойт, Яармаг, 13 дугаар хороолол, Дарь-Эхэд байх ёстой хэмжээнээс хэд дахин их байжээ. Харин хар тугалганы хэмжээ "Ард" кино театр, Дєрвєн зам, 13 дугаар хороололд их гарсан аж. Тэгэхээр бид, агаар биш химийн хорт бодисоор амьсгаЭнэ бvхнээс орчны агаарын бохирдол, тvvнд агуулагдах химийн хорт бодисоос болж, хvн ам ялангуяа хvvхэд, єндєр настай хvмvvсийн амьсгалын эрхтний євчлєл, мєн цочмог, архаг бронхит, уушигны vрэвсэл, багтраа євчин нэмэгдэхэд нєлєєлж байна гэсэн дvгнэлтийг лабораторын мэргэжилтнvvд гаргасан байна.
Дээрх химийн бодис нь хvний эрvvл мэндэд хортой. Жишээлбэл, хvхэрлэг хий нь хvний амьсгалын замын эрхтнийг хордуулдаг. Багтраа, уушигны архаг євчлєл vvсгэж, ханиалгах, нvд хорсгох, цээж хєндvvрлэх євчин vvсгэдэг. Азотын давхар исэл нь нvд, уушиг, арьс, салст бvрхэвч, амьсгалын замын эд эрхтнийг гэмтээж, гуурсан хоолойн багтраа, уушгины хатгалгаа, томуу, томуу тєст євчнийг vvсгэж, зvрх судасны євчинд шууд нєлєєлж, амьсгалын замын архаг євчний суурь болдог байна.лж байна гэсэн vг.
0 Сэтгэгдэл:
Post a Comment